hacklink hack forum hacklink film izle
ОРОС 19 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 108 ШИНЭ СУРАГЧААР БҮЛ НЭМЛЭЭ
🎊 Эрдэнэтчүүд Орос сургууль хэмээн нэрлэж заншсан Эрдэнэт үйлдвэрийн харьяа Ерөнхий боловсролын 19-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Тус сургуульд энэ жил 865 хүүхэд суралцахаас 108 нь нэгдүгээр ангид элсэж буй шинэ сурагчид байна.
🎊 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгийн харилцааны бодлогын газрын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон тус сургуулийн удирдлага, багш ажилчид, эцэг эхчүүд, суралцагчид оролцсон юм. Энэ үеэр сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн онцлох үйл явдал, ололт амжилтаас танилцуулж, авьяаслаг суралцагчид урлагийн үзүүлбэрээр бэлэг барьж, өөдөө тэмүүлэхийн бэлгэдэг болгон бөмбөлөг хөөргөж, хонхны дуунаар энэ жилийн эхний хичээл эхлэв.

🎊 Орос 19 дүгээр сургуулийг ирэх хавар 30 гаруй сурагч төгсөх юм. Тус сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевна Эрдэнэтчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд өнгөрсөн хавар 44 суралцагч сургуулиа амжилттай төгссөнөөс 22 төгсөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцсэнийг бахархалтайгаар онцолсон. Мөн тэрээр, энэ хичээлийн жилд ОХУ-ын Гэгээрлийн яамны гэрээний дагуу зургаан багшаар бүл нэмсэн, үүний гурав нь англи хэлний багш байгаа нь сургалтын чанарт ахиц авчирна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн. Эрдэнэтийн “брэнд” Орос 19 дүгээр сургууль хичээлийн 51 дэх жилээ ийнхүү ёслол төгөлдөр эхлүүллээ.

Поделитесь с друзьями

Ответить

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *