ОРОС 19 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 108 ШИНЭ СУРАГЧААР БҮЛ НЭМЛЭЭ
Орос 19 дүгээр сургуулийг ирэх хавар 30 гаруй сурагч төгсөх юм. Тус сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевна Эрдэнэтчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд өнгөрсөн хавар 44 суралцагч сургуулиа амжилттай төгссөнөөс 22 төгсөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцсэнийг бахархалтайгаар онцолсон. Мөн тэрээр, энэ хичээлийн жилд ОХУ-ын Гэгээрлийн яамны гэрээний дагуу зургаан багшаар бүл нэмсэн, үүний гурав нь англи хэлний багш байгаа нь сургалтын чанарт ахиц авчирна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн. Эрдэнэтийн “брэнд” Орос 19 дүгээр сургууль хичээлийн 51 дэх жилээ ийнхүү ёслол төгөлдөр эхлүүллээ.




